Нидерландын угсаа залгамжлах гүнж цалин хангамжаасаа түр хугацаанд татгалзах санал гаргажээ

Нидерландын угсаа залгамжлах гүнж цалин хангамжаасаа түр хугацаанд татгалзах санал гаргажээ

Нидерландын хааны ширээг залгамжлах гүнж Амалиа өчигдөр улсынхаа ерөнхий сайдад захидал бичжээ.

Удахгүй 18 нас хүрээд гүнж хуулийн дагуу өндөр цалин хангамж эдлэх ёстой юм. Тэгвэл Амалиа гүнж гараар бичсэн захидалдаа үүнээс түр хугацаанд татгалзаж байгаагаа мэдэгджээ. “2021 оны арванхоёрдугаар сарын 7-нд 18 нас хүрээд би хуулийн дагуу цалин хангамж эдлэх ёстой.

Гэхдээ ийм хангамж эдэлснийхээ хариуд одоохондоо юу ч өгч чадахгүй болохоор надад таагүй байна. Ялангуяа бусад оюутнууд цар тахлын хүнд цаг үеийг туулж байхад ийм өндөр хангамж эдлэх нь эвгүй юм” гэж Амалиа гүнж бичсэн байна.

Гүнж өнгөрсөн Пүрэв гарагт дунд сургуулиа төгсөж, удахгүй их сургуульд элсэн суралцах гэж байгаа. Тэрбээр оюутан байх үедээ төрөөс жил бүр авах 300,000 еврогийн цалингаа сүүлд буцааж төлөхөө амлаад жил бүр олгодог 1.3 саяын тусгай хангамжаа “Нидерландын гүнжийн үүрэг хариуцлагыг бүрэн үүрдэг болох хүртлээ” хойшлуулах санал гаргажээ.

Нидерландын хааны гэр бүлийнхний дотроос анх удаа ийм санаачлага гаргаж байгаа юм байна. 2012 онд гаргасан судалгаа Нидерландын хааны гэр бүл Европ тивдээ хамгийн өндөр зардалтайд тооцогддогийг харуулж байв. Хаан Уиллем Александерын гэр бүлийн 2021 оны нийт зардал 47.5 сая евро юм. Тухайлбал эзэн хаан жил бүр 998,000 еврогийн цалин, 5.1 сая еврогийн тусгай хангамж эдэлдэг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Жонсон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг тэгш бус байдлыг зохицуулах уриагаар эхлүүллээ. 2021-06-12

Бразилд “Pfizer”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ 2021-06-12

АНУ-ын “JBS” компани хакеруудад 11 сая ам.доллар төлснөө хүлээн зөвшөөрчээ. 2021-06-12

Ж.Флойдын амиа алдах мөчийг дүрс бичлэгт буулгасан охин шагнал хүртлээ. 2021-06-12

Москвад коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэв 2021-06-12

Нидерландын угсаа залгамжлах гүнж цалин хангамжаасаа түр хугацаанд татгалзах санал гаргажээ 2021-06-12

Францын Ерөнхийлөгчид халдсан иргэнд 4 сар хорих шийтгэл оноожээ. 2021-06-12

“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана. 2021-06-14

Ж.Безостой хамт сансарт аялах тасалбарын үнэ 28 сая ам.долларт хүрлээ. 2021-06-14

Ж.Байден Токиогийн Олимпыг зохион байгуулах төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлэв. 2021-06-14

НАТО Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв. 2021-06-14