Ким Со Ён “Пентхаус” цувралд тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан

Ким Со Ён “Пентхаус” цувралд тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан

БНСУ-ын жүжигчин Ким Со Ён “Пентхаус” цувралд бүтээсэн Чон Со Жиний дүрээрээ олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр уг дүрээрээ өнгөрсөн сард болсон 57 дахь удаагийн “Baeksang” наадмаас Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн билээ.

Жүжигчин бүсгүй “Пентхаус”-д тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан байна. Чон Со Жин аавынхаа гэнэтийн үхлийн дараа сэтгэлзүйн хямралд орж, цус болсон гараараа төгөлдөр хуур тоглодог хэсгийг бүтээхийн тулд Ким Со Ён төгөлдөр хуур тоглож сурчээ. Уг хэсгийг Ким Со Ён өөрөө тоглож, кино багийнхныг гайхшируулсан байна.

Жүжигчин бүсгүй MBC телевизийн “How Do You Play” шоунд оролцох үеэрээ “Үнэндээ бол би нот уншиж чаддаггүй. Би зохиолоо зургаадугаар сард авсан. Зураг авалт наймдугаар сарын сүүлч болон есдүгээр сарын эхээр болсон юм. Тэр үед надад төгөлдөр хуур тоглодог хэсгийн талаар хэлж, төгөлдөр хуур тоглох дадлага хийгээрэй гэсэн. Би киноны зураг авалтын үеэр хоёр сар гаруйн хугацаанд уг хэсгийг тоглож сурсан” хэмээн ярьжээ.

Ким Со Ён төгөлдөр хуурын зөвхөн дээрх хэсгийг тоглож сурчээ. Бусад хэсгийг жүжигчин бүсгүй зөвхөн сонирхогчийн түвшинд тоглож, кинон дээр мэргэжлийн хүний тоглолтыг ашигласан байна.

Түүнд зориулж өөрөөр нь төгөлдөр хуураар ая тоглуулсан сценийг үзсэнийхээ дараа Ким Со Ён маш их жаргалтай болсноо хэлээд “Энэ бол жүжигчний хувьд их нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.

Жүжигчин бүсгүй “Пентхаус”-д бүтээсэн дүрээрээ үзэгчдийн зүгээс маш их магтаал сонссоноос хамгийн сэтгэлд үлдсэн нь хэн нэгэн түүнийг “Солонгосын Жокер” гэж хэлсэн магтаал гэнэ. Со Ён “Энэ бол маш гайхалтай магтаал. Миний сэтгэлд үнэхээр үлдсэн” хэмээн ярьжээ.

Жүжигчин Ким Со Ён нь 1980 оны арваннэгдүгээр сарын 2-нд төрсөн.

1994 оноос кино урлагт хөл тавьжээ. Түүний “All About Eve” (2000), “Iris” (2009), “Prosecutor Princess” (2010), “Happy Home” (2016) болон “The Penthouse”-д бүтээсэн дүр нь алдартай.

Ким Со Ён жүжигчин Ли Сан Вутай 2017 онд гэрлэсэн.

Со Ён “Пентхаус”-д бүтээсэн дүрээрээ “Baeksang” наадмаас Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авахдаа “Маш их баярлалаа. Энэ шагналыг авна гэж бодоогүй байсан. “Пентхаус” киноны зохиолч, найруулагч, кино багийн бүх ажилтнууддаа маш их талархаж байна. Нэг, хоёрдугаар улирлын зураг авалтын үеэр үнэхээр хэцүү байсан ч бүгд маш шаргуу ажилласан. Энэхүү хүндэтгэлийг Чон Со Жиний багт зориулмаар байна, бүгдэд нь баярлалаа. Нөхөр Ли Сан Ву, гэр бүлийнхэндээ баярлалаа” гэсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 565 хүн илэрчээ... 2021-06-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 399 хүн илэрчээ... 2021-06-14

БНСУ-д 20 орчим настай цэрэг “Pfizer” вакцин хийлгэснээс хойш нас баржээ. 2021-06-14

Монгол, БНСУ-ын чуулганаар бизнесийн төслүүдийг танилцуулна 2021-06-14

БНСУ-с гадаад улсруу аялахад вакцин хийлгээгүй хүүхдүүдийг дагуулж явахад хүндрэл үүсч магадгүй 2021-06-14

Ким Со Ён “Пентхаус” цувралд тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан 2021-06-14

БНСУ-ын “CU” Монголд гэрээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ 2021-06-14

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 374 хүн илэрчээ. 2021-06-15

БНСУ: Вакцинд бүрэн хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг ТУСГААРЛАХГҮЙ 2021-06-15

Ард түмэнтэйгээ үргэлж цуг 2021-06-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Олимпын наадмын үеэр Японд айлчилж магадгүй 2021-06-15