БНСУ-д 20 орчим настай цэрэг “Pfizer” вакцин хийлгэснээс хойш нас баржээ.

БНСУ-д 20 орчим настай цэрэг “Pfizer” вакцин хийлгэснээс хойш нас баржээ.

Өнөөдөр 14-ний өдөр цэргийн албан тушаалтны мэдээлснээр өчигдөр өглөө Сөүл дэх цэргийн ангид харьяалагддаг цэрэг А дотуур байрнаас ухаангүй байдалтай олдсон бөгөөд түргэн шуурхай  яаралтай арга хэмжээ авсны дараа ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ.

Цэрэг А нь өнгөрсөн 7-ны өдөр Pfizer вакцины эхний тунг хийлгэсэн байна. Цэргийн албан тушаалтан вакцинтай холбоотой болохыг батлаагүй байгаа гэжээ. "Ослын яг шалтгаан, нөхцөл байдлыг шалгаж вакцинтай холбоотой эсэхийг  Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мөрдөн шалгах болно " гэж хэлсэн байна.

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас нас барсан учир шалтгааныг тогтоохоор ажиллах болно. Үүнтэй холбогдуулан цэрэг, эрүүл мэндийн байгууллагууд цэрэг А дээр задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэжээ.

Өнгөрсөн сард 40 орчим настай цэрэг "АстраЗенека" вакцины хоёр дахь тунг хийж дууссанаас хойш 7 хоногийн дараа тархины үхжилт оношлогдсон бөгөөд гурван өдрийн дараа нас баржээ. Гэр бүлийнхэн задлан шинжилгээ хийлгээгүй тул вакцинтай холбоотой эсэхийг тогтоогдоогүй байна.

Цэргийн армид вакцин хийлгэсний дараа нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ.

 

Эх сурвалж : Yonhap News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун жин хассантай холбогдуулан эрүүл мэндийнх нь талаар таамаглал дэвшүүлж эхэлжээ 2021-06-11

Солонгос улсын улс төрийн түүхэнд хамгийн анхны залуу намын даргатай болжээ. 2021-06-11

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь “Гүгмин Хим” намын шинээр сонгогдсон дарга И Жүн Сок –тай утсаар ярьж баярын мэнд хүргэжээ. 2021-06-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 565 хүн илэрчээ... 2021-06-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 399 хүн илэрчээ... 2021-06-14

БНСУ-д 20 орчим настай цэрэг “Pfizer” вакцин хийлгэснээс хойш нас баржээ. 2021-06-14

Монгол, БНСУ-ын чуулганаар бизнесийн төслүүдийг танилцуулна 2021-06-14

БНСУ-с гадаад улсруу аялахад вакцин хийлгээгүй хүүхдүүдийг дагуулж явахад хүндрэл үүсч магадгүй 2021-06-14

Ким Со Ён “Пентхаус” цувралд тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан 2021-06-14

БНСУ-ын “CU” Монголд гэрээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ 2021-06-14

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 374 хүн илэрчээ. 2021-06-15