Сүүлийн 24 цагт 618 хүүхэд шинээр халдвар авчээ
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.15, 11:00 цаг)
Өнгөрсөн 24 цагт 11553 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2389 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 80.733 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 380 боллоо. Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58.822 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насы 618 хүүхэд халдвар аваад байна. Түүнчлэн 25-34 насны иргэдийн халдвар хамгийн өндөр байна. Тухайн насны маш олон хүн вакцинаа тариулаагүй гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.
- 0-4 нас-118
- 5-9 нас-201
- 10-14 нас-198
- 15-17 нас-101
- 18-24 нас-218
- 25-29 нас-248
- 30-34 нас-306
- 35-39 нас-241
- 40-44 нас-174
- 45-49 нас-156
- 50-54 нас-116
- 55-59 нас-108
- 60-64 нас-66
- 65-69 нас-50
- 70-74 нас-29
- 75-79 нас-32
- 80-84 нас-13
- 85+ нас-11
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.