Баяр наадмыг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Баяр наадмыг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан болж байна. Хуралдаанаар баяр наадмыг цуцлах, хойшлуулах, үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбар яригдаж байна. Учир нь өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-аас буухгүй байгаа юм. Ийм тохиолдолд наадам хийх нь хөл хөдөлгөөнийг улам нэмэгдүүлж, халдварын тархалтыг тэлэх аюултай тул наадам зориулах 10 тэрбум төгрөгийг иргэдийн эрүүл мэнд, халдварын тархалтыг хумих ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг санаачлага иргэдийн зүгээс гараад байгаа юм. 

Гэвч энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардын намын 100 жилийн ой тохиож байгаа тул эрх баригчид баяр наадмыг хойшлуулах эсэхийг шийдэхэд бэрхшээлтэй байгаа бололтой. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.