БНСУ-ын “Samsung Electronics” компани ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвчээ танилцуулна.

БНСУ-ын “Samsung Electronics” компани ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвчээ танилцуулна.

БНСУ-ын “Samsung Electronics” компани эвхэгддэг шинэ ухаалаг гар утаснуудаа ирэх наймдугаар сард танилцуулж магадгүй байна гэж тус салбарын шинжээчид өнөөдөр мэдээлжээ.

“Samsung” компани “Galaxy Z Fold3”, “Galaxy Z Flip3” гар утаснуудаа танилцуулах “Galaxy Unpacked” цахим үйл ажиллагаагаа наймдугаар сарын эхээр зохион байгуулах төлөвтэй байна.

Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” энэхүү үйл ажиллагааныхаа үеэр мөн “Galaxy Watch4” ухаалаг бугуйн цаг, “Galaxy Buds 2” утасгүй чихэвчээ танилцуулах төлөвтэй байна.

Харин “Galaxy S21 FE” гар утсыг танилцуулахгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.