БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй

БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын Засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сарын 1-нээс эхлэн тусгаарлалгүйгээр нэвтрүүлэх болсон байна. Ингэхдээ ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрсөн “AstraZeneca”, “Covishield”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Pfizer”, “Sinopharm”, “Sinovac” үйлдвэрийн вакцинуудын хос тунг ирэхээсээ доод тал нь хоёр долоо хоногийн өмнө, хоёуланг нь нэг улсад тариулсан байх шаардлага тавьж байгаа аж.

Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хэдий ч цар тахлын нөхцөл хүнд байгаа Бангладеш, Ботсвана, Бразил, Чили, Экваторын Гвиней, Эсватини, Малави, Мозамбик, Парагвай, Өмнөд Африк, Суринам, Танзани, Зимбабве улсуудаас ирэх зорчигчдыг заавал тусгаарлахаар болжээ.

Хэдий тусгаарлалтаас чөлөөлж байгаа ч тус улс руу нэвтэрч буй иргэдэд гурван удаа шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна. Эхний шинжилгээг Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн байх ёстой бол дараагийн хоёрыг нь ирмэгцээ болон ирээд нэг долоо хоногийн дараа өгөх ёстой гэнэ.

Түүнчлэн эрүүл мэндийн байдлаа өдөр тутам мэдээлэх аппликэйшнийг гар утсандаа заавал татах шаардлага тавьж байна. Хэрвээ вакцины болон шинжилгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих, эсвэл 10 сая воны торгууль төлөхөөр журамд заажээ.

Үүнээс өмнө зөвхөн тус улсад вакцин хийлгэсэн гадаад болон дотоодын иргэдийг гадаадад зорчоод ирэхэд нь тусгаарлахгүй байх журамтай байв.

 

Эх сурвалж: koreabiomed

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ хиймэл оюун ухаанаар тоноглосон роботуудыг БНАСАУ-тай залгаа хилийн бүсдээ байрлуулна 2021-06-15

БНСУ-ын “Samsung Electronics” компани ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвчээ танилцуулна. 2021-06-15

БНСУ-д Тэгбэ-ний үйл ажиллагаа зарим газарт удааширжээ. 2021-06-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 545 хүн илэрчээ... 2021-06-16

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хурал эхэлжээ 2021-06-16

БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй 2021-06-16

Даниэль Критенбринк: БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг улам чангатгах чиглэлд ажиллана 2021-06-16

БНАСАУ-ын удирдагч хүн амын хүнсний хангамжийн асуудал хүнд байгааг мэдэгджээ. 2021-06-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 540 хүн илэрчээ... 2021-06-17

АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ. 2021-06-17

БНСУ-д вакцины гаж нөлөөнөөс болж анхны цусны бүлэгнэлт үүсэж нас барсан тохиолдол бүртгэгдлээ. 2021-06-17