"Чингис хаан" шинэ нисэх буудлын чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ.

"Чингис хаан" шинэ нисэх буудлын чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ.

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх буудал 2021 оны долоодугаар сарын 04-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлнэ.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор 2021 оны долоодугаар сарын 04-ний өдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд дараах дөрвөн чиглэлээр нийтийн тээвэр үйлчилнэ.

 

  • Нисэх буудлын буухиа чиглэл-1: "Чингис хаан" олон улсын нисэх буудал - Драгон төв
  • Нисэх буудлын буухиа чиглэл-2: "Чингис хаан" олон улсын нисэх буудал - Төмөр замын төв вокзал
  • Нисэх буудлын буухиа чиглэл-3: "Чингис хаан" олон улсын нисэх буудал - Дүнжигаравав худалдааны төв
  • Нисэх буудлын буухиа чиглэл-4: "Чингис хаан" олон улсын нисэх буудал - Буянт-Ухаа нисэх онгоцны буудал

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.