Тусгай зөвшөөрлийн цахимжуулалтын бэлтгэл ажилтай танилцлаа

Тусгай зөвшөөрлийн цахимжуулалтын бэлтгэл ажилтай танилцлаа

Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг долдугаар сарын 1-ээс цахимаар олгохоор болсон. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар  өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалтын ажлыг гүйцэтгэл 90 хувьтай. Мөн Улсын бүртгэл мэдээллийн сангаас шүүлгээд , салбарын мэдээллийн санд мэдээллээ үүсгэсэн 7060 аж ахуйн нэгж байгууллага, 4265 мэргэшлийн зэрэгтэй зөвлөх,  мэргэшсэн зэрэгтэй инженер, техникийн ажилтан, 36302 инженер, 20345 мэргэжилтэй ажилтны мэдээлэл бүрэн байршсан байна.

Б.Мөнхбаатар сайд цаашид цахимжуулалттай холбоотой программ, техникийн асуудал саатал гарах эрсдлийг тооцож, бэлтгэл ажлаа бүрэн хангах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө.   

Уг ажлын хэсэг нь “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-ийн цахим системийг хөгжүүлэх ажлын хүрээнд барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн мэдээллийн сангуудыг нэгтгэх, хоорондын уялдаа холбоог хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах үүрэгтэй.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын төлөөллүүд багтаж байгаа юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Агаарын бохирдолтой тэмцэх газар тайлангийн хурлаа хийж байна, 2021-06-17

Хоёр өөр вакцин хольж хэрэглэх боломжийг судалж байна. 2021-06-17

Коронавируст халдварын тохиолдол 2642-оор нэмэгдэж, 11 хүн нас барлаа 2021-06-17

"Чингис хаан" шинэ нисэх буудлын чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ. 2021-06-17

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хүрээнд 263 ажил хэрэгжүүлнэ 2021-06-17

Тусгай зөвшөөрлийн цахимжуулалтын бэлтгэл ажилтай танилцлаа 2021-06-17

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 16 дахь өдрөө гүйж байна.  2021-06-17

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хөдөлгөөнийг хязгаарлалаа. 2021-06-17

Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар буурсан 2021-06-17

Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23см-ээр даван үерлэсэн хэвээр байна. 2021-06-17

Халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ 2021-06-17