Москвад ажилтнуудаа вакцинд хамруулаагүй байгууллагуудыг торгоно.

Москвад ажилтнуудаа вакцинд хамруулаагүй байгууллагуудыг торгоно.

 Коронавирусний вакцинжуулалтад ажилтнуудынхаа 60 хувийг хамруулах шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд нэг сая хүртэл, хувиараа бизнес эрхлэгчдэд 50 мянган рублийн торгууль ногдуулна гэж Москва хотын хяналтын ерөнхий газрын дарга Евгений Данчиков мэдэгджээ.

Ийм зөрчил гаргасан тохиолдолд байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох асуудлыг мөн авч үзнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Москва хотын худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, тээвэр, эрүүл мэнд, орон сууц, нийтийн аж ахуй, боловсрол, соёлын мөн хүүхэдтэй ажилладаг байгууллагуудын ажилтнуудыг коронавирусний вакцинд хамруулах шийдвэрийг тус хотын эрүүл ахуйн ерөнхий эмч Елена Андреева өмнө нь гаргажээ. Эдгээр байгууллага энэ шийдвэрийн дагуу ажилтнуудынхаа 60 хувийг наймдугаар сараас өмнө вакцины хоёр тунд бүрэн хамруулсан байх ёстой юм.

Оросын Москва мужийн эрх баригчид мөн ийм шийдвэр гаргасан байна. Москва хотын захирагч Сергей Собянин өөрийн блогтоо хотын халдварын нөхцөл байдлыг хүндэрч байгааг мэдэгдээд, үйлчилгээний салбарынхныг албадан вакцинд хамруулах шийдвэрийг ойлгож хүлээж авахыг хүсжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.