Италид “COVID-19”-ийн “ногоон паспортыг” пүрэв гаргаас ашиглаж эхэлжээ.

Италид “COVID-19”-ийн “ногоон паспортыг” пүрэв гаргаас ашиглаж эхэлжээ.

Италийн иргэд “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн, шинжилгээ өгсөн, халдвар аваад эдгэрсэн гэдгээ нотлох цахим “ногоон паспортыг” пүрэв гаргаас ашиглаж эхэлжээ.

Европын Холбооны /ЕХ/ хувьд энэхүү системийг ирэх долоодугаар сарын 1-нээс ашиглалтад оруулах юм. 
Италийн Ерөнхий сайд Марио Драги иргэдэд тодорхой үйл ажиллагаанууд оролцохоос эхлээд дотоод, гадаадад аялах боломжийг нээх цахим паспортыг албан ёсоор нэвтрүүлэх баримт бичигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ.

Үнэгүй олгох энэхүү гэрчилгээ нь “QR” кодтой байх бөгөөд италиас гадна англи, франц, герман хэлээр авах боломжтой байна. Мөн ухаалаг гар утсан дээрээ татаж авах юм уу хэвлэн биедээ авч явж болно.

Вакцинжуулалтын төв, шинжилгээний цэг, эрүүл мэндийн төвөөс хэдийн гэрчилгээ авсан хүмүүсийн хувьд түүнийгээ зургаадугаар сарын 30 хүртэл дотооддоо хэрэглэх боломжтой ч ирэх сараас ЕХ-ны стандартад нийцсэн хувилбарыг хэрэглэх шаардлагатай байна.

Мөн вакцинд хэдийнээ хамрагдсан хүмүүсийн гэрчилгээ ойрын өдрүүдэд автоматаар гарах бөгөөд тэдгээр хүмүүст гэрчилгээгээ хэрхэн авах зөвлөгөөг цахим шуудан юм уу зурвасаар хүргүүлэх ажээ.

“Ногоон паспорт” нь вакцинд бүрэн хамрагдсанаас хойш есөн сар, халдварлаад эдгэрснээс хойш зургаан сар, шинжилгээ өгснөөс хойш 48 цагийн хугацаанд хүчинтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.