БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан хурал амжилттай болж өндөрлөв.

БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан хурал амжилттай болж өндөрлөв.

АЗИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ, ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН 5-ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ БҮГД ХУРАЛД ТӨВИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХ УРИГДАН ОРОЛЦЛОО.

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослын даатгалын 5 дахь удаагийн ээлжит бүгд хурал амжилттай болж өндөрлөв.

Бүгд хуралд Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослын даатгалын холбоо 'AWCA'-д нэгдсэн гишүүн 10 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. Ковид19 цар тахлын улмаас Солонгост хүрэлцэн ирэх боломжгүй зарим улсын төлөөлөгчид цахимаар тус уулзалтанд оролцлоо.

Бүгд хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Үүнд, 'AWCA' холбооны дүрмээ шинэчлэн баталж

'AWCA' холбооны хурлын дарга болон орлогч даргыг 2 жилийн хугацаатай томиллоо.

Мөн гишүүн 10 орны хамтарсан зөвшилцлийг гарын үсэг зурж баталгаажуулав.

'AWCA' холбооны 5-р бүгд хуралд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах уригдан оролцож санал бодлоо солилцов. Д.Баярмандах дарга энэхүү чухал ач холбогдолтой уулзалтанд урьж оролцуулсан явдалд талархал илэрхийлэн бүгд хурал амжилттай, үр дүнтэй болж байгааг онцолсон юм.

Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртсөн Монгол иргэдэд Хөдөлмөр халамжийн корпорациас дэмжин тусалж байдгийг дурдан, өнгөрсөн 2020 оны байдлаар нийт 214 иргэнд 3 тэрбум 484 сая воны нөхөн олговор олгосон явдалд талархан 2021 оноос 2023 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэн зөвшилцлөө.

Тус Хөдөлмөр халамжийн корпорацтай болон 'AWCA' холбоотой хамтран хэрэгжүүлэх халамж үйлчилгээний чиглэлийг гадаад ажилчдад зориулж илүү өргөн хүрээнд олгох нөхөн олговрын дүнг нэмэгдүүлэх, ажил олгогчоос олгогдоогүй цалинг шийдвэрлэх, ажилгүйдлийн даатгалд өргөн хамруулж нөхөн олговор олгуулах хүрээг нэмэгдүүлэх , үйлдвэрийн ослын нөхөн олговрын талаар бодлого төлөвлөлтийг илүү сайжруулан шинэчлэх зэрэг олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Монгол иргэдэд хэрэгцээтэй маш чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын удирдагч АНУ-ын талаар баримтлах бодлогын стратеги, чиглэлийг тодорхойлсон байна. 2021-06-18

БНСУ-д өчигдөр Купан (Coping) худалдааны төвийн барилгад гал гарч 27 цаг үргэлжилж байна. 2021-06-18

БНСУ коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоог 15 саяд хүргэхээр төлөвлөж байна 2021-06-18

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “G7 “дээд хэмжээний уулзалтанд оролцож дуусаад эх орондоо ирлээ. 2021-06-18

БНСУ-ын Согу дүүргээс Хөвсгөлд 20000 ширхэг амны хаалт илгээжээ 2021-06-19

БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан хурал амжилттай болж өндөрлөв. 2021-06-19

БНСУ-ын Бусанд болсон Олон улсын бүжгийн наадамд Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ. 2021-06-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 357 хүн илэрчээ... 2021-06-21

БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна 2021-06-21

БНСУ-ийн Бусан хотын захирагч асан У Го Дун доод албан тушаалтантайгаа зүй бус хандсан хэргээр 7 жил хорих ялаар шийтгэхээр болжээ. 2021-06-21

Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна. 2021-06-21