БНСУ-ийн Бусан хотын захирагч асан У Го Дун доод албан тушаалтантайгаа зүй бус хандсан хэргээр 7 жил хорих ялаар шийтгэхээр болжээ.
Өнөөдөр өмнөх Бусан хотын захирагч У Го Дуны хэргийг Бусан хотод болсон Шүүх хуралдаан дээр прокурорын зүгээс хохирогчийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг нэгтгэсний үндсэн дээр хүчээр хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан, хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангиар 7 жил хорих ял оногдуулжээ.
Өнгөрсөн 2018 оны 11 –р сард Бусан хотын захирагчаар ажиллаж байхдаа Бусан хотын захиргааны ажилтан А-г хүчирхийлж мөн 2018 оны 12-р сард А-г дахин хүчирхийлэхийг завдсан хэргээр шүүхэд шилжүүлжээ.
Мөн Бусан хотын захирагч асан У Го Дун нь өнгөрсөн оны 4-р сард хотын захирагчийн ажлын байранд ажилчин Б-г хүчирхийлж, стресс эмгэг гэх мэт гэмтэл хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа юм.
Өнгөрсөн оны 4-р сарын 15-ны сонгуулийн дараа буюу 4-р сарын 23-нд Хотын дарга У Го Дун нь бэлгийн дарамтыг хүлээн зөвшөөрч, хотын даргын албан тушаалаасаа огцорчээ.
Эх сурвалж : YTN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.