Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн хэмжээнд дархлажуулалтын I тунд 1376, II тунд 1195, нийт 2571 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.7 хувь буюу 970.188 нь I тунд, 89.6 хувь буюу 854.831 нь II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 491 жирэмсэн эх, 16-17 насны 3323 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэжээ.
Өнөөдөр /2021.06.20/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 7, суурин 22 цэгт 46 багийн 256 эмч, ажилтан ажиллаж, 6089 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Мөн PCR шинжилгээний 3 цэг ажиллахаар болжээ.
Дархлаажуулалтын болон PCr шинужилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.