Шинжилгээгээр коронавируст халдварын 2400 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2400 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. /2021.06.20/

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын шинжилгээ авсан хүмүүсээс 2400 нь эерэг гарлаа. Эдгээр нь дотоодод халдварласан тохиолдол бөгөөд Улаанбаатар хотод 1557, орон нутагт 843 хүн бүртгэгджээ.  Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 93 557 болов.

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн эдгэрч гарсан бол 2 689 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 11 668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 7 428
  • Хүндэвтэр - 2 896
  • Хүнд - 1 125
  • Маш хүнд - 219 хүн байна.

Гэрийн хяналтад 18 311 хүн байгаа. 

Өнгөрсөн 1 хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас барсан. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.