Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 19 цаг үргэлжилжээ.
Орчин үеийн Ираны түүхэн дэх 13 дахь ерөнхийлөгчийн сонгууль бямба гарагт 02:00 цагт дуусжээ. Санал хураалт баасан гаргийн 07:00 цагт эхэлсэн бөгөөд 00:00 цаг хүртэл үргэлжлэх ёстой байсан ч хуваарьт цагтаа бүгд саналаа өгч амжаагүй тул санал авах байруудын ажлыг сунгасан байна.
Сонгуулийн дүнг бямба гарагт зарлах төлөвтэй байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Эбрахим Раиси Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогдож байна. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч нь Гаргасан шийдвэрүүдийн зүйд нийцэх байдлын талаарх зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резай юм. Ерөнхийлөгчийн сонгуульд мөн Межлис буюу парламентын дэд дарга Амир Хоссейн Казизаде Хашеми, Төв банкны тэргүүн асан Абдольнасер Хеммати нар нэрээ дэвшүүлжээ.
д нэр дэвшигчдийн аль нэг нь 50-иас дээш хувийн санал авах ёстой. Энэ босгыг давж чадахгүй бол хоёр дахь шатны сонгууль болох ёстой бөгөөд зургаадугаар сарын 25-нд зохион байгуулж магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.