Хятадад нэг тэрбум гаруй тун вакцин тарьжээ.
. БНХАУ-д вакцинжуулалтын кампанит ажлын явцад коронавирусний 1 тэрбум гаруй тун вакцин тарилаа гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос ням гарагт мэдээлсэн байна.
Зургаадугаар сарын 19-ний байдлаар БНХАУ-ын засаг захиргааны 31 нэгжид нийтдээ 1.01 тэрбум тун вакцин тарьжээ.
Хятадад хүн амын эрсдэлт бүлгийг 2020 оны 12 дугаар сарын 15-наас вакцинжуулж эхэлсэн байна. Хоёрдугаар сарын сүүлчээр тус улсын эрх баригчид 54.52 сая иргэнийхээ дунд вакцин тараажээ. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 126.6 сая тун, тавдугаар сарын 1 гэхэд 270.41 сая тун вакцин тарьсан бол зургаадугаар сарын 1 гэхэд 681.9 сая тун вакцин хийсэн байна.
1.4 тэрбум хүн амтай Хятад улс зургаадугаар сар гэхэд хүн амынхаа 40 орчим хувийг буюу 560 сая орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байна гэж тус улсын тэргүүлэх тархвар судлаач Жун Наньшань урьд нь мэдээлж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.