Д.Наранбаатар: Эсрэг биеийн шинжилгээ нь одоогийн нөхцөл байдалд шаардлагатай

Д.Наранбаатар: Эсрэг биеийн шинжилгээ нь одоогийн нөхцөл байдалд шаардлагатай

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар "Эсрэг биеийн шинжилгээ нь одоогийн нөхцөл байдалд шаардлагатай зүйл. Халдварын тархалт байсаар байгаа энэ үед хумих ажлаа урин дулаан цагт хийхгүй бол хэцүү нөхцөл байдалд орно" гэлээ.

Цаашид бид хамгийн муу юм болно гэж тооцоолоод хүн бүр хичээж байж цар тахлыг давж гарна гэж физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар ярьж байна. Эсрэг бие тоологдохгүй байгаа нь тухайн хүн халдвар авах, тараах эрсдэл байсаар байгаа гэсэн үг аж. Эсрэг биеийн судалгаа хийх, мутацыг судлах зэрэг дээр дэлхий дахины эрдэмтэдтэй хамтарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 1 хувь нь халдвар авсан байна. Эсрэг бие сайн тогтож байгаа ч халдвар тараах эрсдэл байгаа аж. Хүнтэй уулзахдаа аль болох гадаа уулзах, агаар сэлгэлт хийх, амны хаалт зүүх зэрэг нь халдвараас хамгаалах арга юм.

Нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрч, төр, ард түмэн нэгдэж ажиллахгүй бол ирэх намар хэцүү байдалтай нүүр тулна гэж биофизикч Д.Наранбаатар ярилаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.