Дотуур байранд 240 ор дэлгэж, хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ

Дотуур байранд 240 ор дэлгэж, хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ

“Оюутны өргөө” дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, онош нь батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг өнөөдрөөс эхлэн хүлээн авч эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч тус дотуур байранд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлджээ.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гурван давхарт, ахмад настнуудыг дөрвөн давхарт тусгаарлах юм байна. Мөн зургаан давхарт яаралтай тусламжийн тасаг байгуулж, хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлджээ.

Уг дотуур байранд хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлэх юм байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.