Үндэсний олимпын өргөө алтан өнгөтэй болов

Үндэсний олимпын өргөө алтан өнгөтэй болов

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны байр их засварт орж, бүх цонхоо иж бүрэн солин орчин үеийн стандартад нийцүүлсэн төдийгүй "Олимпын алтан медаль"-ийг бэлгэдэж алтан шаргал өнгөөр өргөөнийхөө гадаад өнгө төрхийг шинэчиллээ.

Их засварын ажлыг үндэсний бүтээн байгуулагч "NCD GROUP"-ээс хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн юм байна. Тус байгууллагынхан 3 сарын турш үргэлжилсэн их засварын ажилд нийт 300 гаруй сая төгрөг зарцуулжээ. 

"NCD GROUP" нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 2002 оноос хойш 20 шахам жил ажиллаж буй салбартаа тэргүүлэгч шилдэг компани юм. 

Өнгөрсөн хугацаанд "NCD GROUP"-ийн хамт олон орон сууцны барилгын салбарт жишиг болох гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл бүхий 10 цогцолбор төсөл хэрэгжүүлж, 2300 гаруй айлыг орон сууцаар хангасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.