БНСУ-д хорио цээрийн дэглэмээ дахин гурван долоо хоногоор сунгасан

БНСУ-д хорио цээрийн дэглэмээ дахин гурван долоо хоногоор сунгасан

Өмнөд Солонгосын засгийн газраас нийгэмд зай барих, таваас дээш хүн цуглахыг хориглосон хорио цээрийн дэглэмээ дахин гурван долоо хоногоор сунгажээ.

Зургадугаар сарын 11-ны өдөр Засгийн газраас одоо хэрэгжиж байгаа нийгэмд зай барих дэглэмийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд үүнд хот суурин газар хоёрдугаар шатлал, бусад газар 1.5 шатлал, таваас дээш хүн цуглахыг хориглосон байдлыг долдугаар сарын 4-ний өдрийг хүртэл дахин гурван долоо хоног.сунгахаар болсон тухай мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч бейсбол гэх мэт гадна талбайд явагддаг спортын төрлүүд, цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд 1.5 шатлалд байгаа орон нутагт нийт суудлынхаа 30% -иас 50% хүртэл, 2-р шатлалд байгаа хот суурин газрын хувьд 10% -иас 30% хүртэл үзэгч авч болохоор нэмэгдүүлжээ.

Дотор болон гадаа талбайд явагддаг урлаг соёлын газруудыг ч түр хугацаагаар 4,000 хүртэл үзэгч хамруулах боломжтой болжээ.

Долдугаар сарын 5-наас одоо явагдаж буй нийгэмд зай барих шатлал дуусахад шинэчилсэн төлөвлөгөөний дагуу хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ сарын сүүлчээр холбогдох яам, харьяа орон нутгийн засаг захиргаагаар хэлэлцүүлсний дараа шинэчлэгдэн батлагдах төлөвлөгөөтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.