БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр http://solongos.hudulmur-halamj.gov.mn:5000/ вэб сайтаар бүртгэнэ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны долоодугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны долоодугаар сарын 26-наас есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны есдүгээр сарын 23-нд зарлана.

Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

18-39 настай Монгол Улсын иргэн
Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
Өнгө ялгах чадвартай
Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.
Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.

Анхааруулга:

• Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.

• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.

• Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Бусанд болсон Олон улсын бүжгийн наадамд Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ. 2021-06-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 357 хүн илэрчээ... 2021-06-21

БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна 2021-06-21

БНСУ-ийн Бусан хотын захирагч асан У Го Дун доод албан тушаалтантайгаа зүй бус хандсан хэргээр 7 жил хорих ялаар шийтгэхээр болжээ. 2021-06-21

Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна. 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйл ажиллагаа, шат дараалал 2021-06-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 395 хүн илэрчээ... 2021-06-22

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 645 хүн илэрчээ... 2021-06-23

БНСУ-д хорио цээрийн дэглэмээ дахин гурван долоо хоногоор сунгасан 2021-06-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 610-аар нэмэгдэж нийт 153,155-д хүрэв. 2021-06-24