"Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид буцаан авахыг үүрэг болгов

"Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид буцаан авахыг үүрэг болгов

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахалтай тэмцэхэд ашиглах талаар судалж, Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст үүрэг болгов.

Тэрбээр, "Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа. Тиймээс хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлсэн үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийг  зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй" гэлээ.

"Эрдэнэт Медипас" эмнэлэг 120 гаруй эмч, ажилтантай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.