Сүүлийн 24 цагт 1811 хүн коронавирусээр халдварлажээ
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.28, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1811 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 111.505 болж байна.
Мөн хугацаанд 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 533 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Эмнэлгээс шалтгаалах-5 (Нийт 216)
- Улаанбаатарт - 983 (Нийт 87.592)
- Орон нутагт - 823 (Нийт 23.094)
Харин энэ хугацаанд эмнэлгээс 574, гэрийн хяналтаас 260 нийт 834 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 70.732 болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.