Англичууд алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэндээ Германыг 2:0-ээр хожлоо

Англичууд алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэндээ Германыг 2:0-ээр хожлоо

Хөл бөмбөгийн эх орон Англичууд алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэндээ Германыг 2:0-ээр хожиж шөвгийн наймд шалгарлаа.

Гарет Саутгейт хоёрдугаар хагаст Жек Грилишийг талбайд гаргаснаар Английн довтолгоо аюултай, үр дүнтэй болж эхэлсэн. Эхний гоолыг энэ хүртэл чирж яваа Рахим Стерлинг хийсэн бол хэсгийн тоглолтод ганц ч бөмбөг хийгээгүй шүүмжлэлийн бай болоод байсан Харри Кейн ашгүй нэг гоолдож эцсийн цэгийг тавьлаа.

Еврогийн дараа ажлаа өгөх нь тодорхой болсон Германы дасгалжуулагч Йоахим Лёв Вернерийн оронд Мюллерийг сэлгээнд суулгасан бол арай дээр шийдвэр байлаа хэмээн хөл бөмбөг сонирхогчид хэлж байна.  

Ямартаа ч "Гурван арслангууд" 1/4 хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн наймд цагийн дараа тоглох Швед, Украины хожсонтой, цаашилбал Дани, Чехийн дуэлийн нэг мулталчихвал хагас шигшээд шалгарах бүрэн дүүрэн боломж бүрдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.