Ши Жиньпин: Хятадын арми дэлхийн хүчирхэг армиудын нэг болох ёстой

Ши Жиньпин: Хятадын арми дэлхийн хүчирхэг армиудын нэг болох ёстой

Хятадын эрх баригчид БНХАУ-ын үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд Хятадын Ардын чөлөөлөх армийг /ХАЧА/ дэлхийн хамгийн хүчирхэг Зэвсэгт хүчнүүдийн нэг болгох ёстой гэж тус улсын дарга Ши Жиньпин мэдэгдлээ.

"ХАЧА нь улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг найдвартай хамгаалах чадвартай байхын тулд бүр илүү өндөр чадвартай дэлхийн түвшний Зэвсэгт хүчин болох ёстой" гэж Ши Жиньпин Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээний үеэр хэллээ.

БНХАУ-ын даргын хэлснээр, Хятад улс бусад орны эерэг туршлагыг хүлээн авах боловч өөрт хаягласан "ихэрхэг сургаалыг" хүлээж авахгүй.

"Бид бусад соёлын ололт амжилтаас суралцаж, ашигтай санал, сайн санаа өвөрлөсөн шүүмжлэлийг хүлээж авахыг хүсэж байна. Харин бид өөрсдийгөө зөвлөгч гэж төсөөлдөг хүмүүсийн ихэрхүү сургаалаас татгалзаж байна" гэж тэрбээр хэлсэн байна.

"Хятадын Коммунист нам, Хятадын ард түмэн өөрсдийн сонгосон замаар итгэл төгс алхаж, Хятад улсын хөгжил дэвшлийн төлөө хувь заяагаа гартаа чанга атгана" гэж БНХАУ-ын дарга нэмж хэлжээ.

Пүрэв гарагт Хятадын Засгийн газар Бээжин хотын төвд байрлах Тяньаньмэний талбайд Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх томоохон арга хэмжэг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 70 мянга орчим хүн оролцсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Англичууд алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэндээ Германыг 2:0-ээр хожлоо 2021-06-30

Хятад улс хумхаа өвчнөөс бүрэн ангижирчээ. 2021-06-30

Хятадын Коммунист нам 95 сая гишүүнтэй болжээ. 2021-06-30

Австралийн долоон хотод хөл хорио тогтоолоо 2021-06-30

Аялал жуулчлалын салбар 2023 оноос нааш бүрэн сэргэхгүй гэж таамаглаж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын арми дэлхийн хүчирхэг армиудын нэг болох ёстой 2021-07-01

Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгджээ. 2021-07-01

Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв 2021-07-01

Украины Засгийн газрын гишүүд шигшээ багийнхаа өмсгөлөөр жигдэрчээ. 2021-07-01

Kоронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй. 2021-07-01