Ким Жөн Ун БНАСАУ-ын эрүүл мэндийн салбарт "ноцтой явдал" гарсан талаар мэдэгджээ

Ким Жөн Ун БНАСАУ-ын эрүүл мэндийн салбарт "ноцтой явдал" гарсан талаар мэдэгджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх намын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал ноцтой үр дагаварт хүргэлээ гэж мэдэгджээ.  Энэ талаар Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/-ийн мэдээлсэн байна. 

Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун мягмар гарагт Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, "төрийн чухал асуудал хариуцсан өндөр албан тушаалтнууд намын чухал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ тоомсоргүй хандсан нь улс орны болоод ард түмний аюулгүй байдлыг хангахад томоохон хямралд хүргэж болзошгүй "ноцтой явдал" гарахад хүргэлээ гэж мэдэгджээ. Чухам ямар "ноцтой явдал" гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд коронавирусний тархалттай холбоотой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. 

БНАСАУ-ын удирдагч "намаас тавьсан чухал зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулж, хойш татаж буй гол хүчин зүйл" бол "боловсон хүчний чадваргүй, хариуцлагагүй байдал гэж мэдэгдлээ хэмээн KCNA онцолсон байна. Ким Жөн Ун "боловсон хүчнүүдийн үзэл суртлын алдаа, дутагдлын эсрэг намын кампанит ажлыг эрчимтэй явуулахыг" уриалжээ. 

Тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ким Жөн Ун мөн хэд хэдэн өндөр албан тушаалтныг халж сольсон байна.

БНАСАУ коронавирусний цар тахлын нөхцөл байдлын талаар албан ёсоор мэдээлэхгүй байгаа боловч хилийн хатуу хяналт, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлсэн хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ умардаас хамгаалж, “Төмөр дээвэр” төст систем хөгжүүлнэ. 2021-06-29

Ким Жон Ун жин хаясан нь өвчин үү, эсвэл? 2021-06-29

БНСУ бүх нийтээр амрах өдөр БЯМБА, НЯМ гарагт таарвал ажлын өдөр буюу даваа гарагт нөхөж амрах хууль батлав. 2021-06-29

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 794 хүн илэрчээ... 2021-06-30

Өмнөд Солонгосын Ерөнхий прокурор асан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. 2021-06-30

Ким Жөн Ун БНАСАУ-ын эрүүл мэндийн салбарт "ноцтой явдал" гарсан талаар мэдэгджээ 2021-06-30

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 762 хүн илэрчээ... 2021-07-01

Алба хаагчдад талархал илэрхийлж, хандив өргөлөө 2021-07-01

БНСУ-ын Бусан хотын захирагч асан эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял авчээ. 2021-07-01

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 826 хүн илэрчээ... 2021-07-02

БНСУ өчигдөр 7-р сарын 1-нээс шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ. 2021-07-02