БНСУ-ын Бусан хотын захирагч асан эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял авчээ.
/2021.6.29 /-ний өдөр Өмнөд Солонгосын Бусан хотын захирагч асан 72 настай У Го Дун нь хоёр эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр шүүхээс гурван жилийн хорих ял авчээ.
Өнгөрсөн 2018 оны 11 –р сард Бусан хотын захирагчаар ажиллаж байхдаа Бусан хотын захиргааны ажилтан А-г хүчирхийлж мөн 2018 оны 12-р сард А-г дахин хүчирхийлэхийг завдсан хэргээр шүүхэд шилжүүлсэн билээ.
Мөн Бусан хотын захирагч асан У Го Дун нь өнгөрсөн оны 4-р сард хотын захирагчийн ажлын байранд ажилчин Б-г хүчирхийлж, стресс эмгэг гэх мэт гэмтэл хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа юм.
Өмнө нь прокуророос 7 жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гарсан болов ч шүүхээс 3 жилийн хорих ял болгож шийтгэхээр болжээ.
Энэ нь Өмнөд Солонгосын ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон гурав дахь орон нутгийн тэргүүн болж байгаа юм. Өмнө нь 2018 онд Чунчон мужийн захирагч 56 настай Ан Хэ Жүн мөн ийм хэргээр албан тушаалаасаа огцорч байжээ. Түүнд шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял оноож байсан. Мөн Сөүл хотын захирагч 65 настай Пак Вон Сүн эмэгтэй ажилчиндаа бэлгийн дарамт үзүүлж байсан гэх хэргээр буруутгаж байсан ба тэрээр амиа хорлож байсан юм. Эдгээр хотын удирдлагуудын бүгд эрх баригч намынх учраас энэ хэргээс болж ирэх онд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж :YONHAP NEWS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.