Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав.

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэв. Үүнд,

Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин

Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь   

Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар

Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан

Говьсүмбэр аймгиын Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байна.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

· Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны төсвийн орлогын доод, зарлагын дээд хязгаарыг баталж, үүнд нийцүүлэн 2022 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

· Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийж, энэ сарын 2-4-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Энэ айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

-Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, хүндэтгэл үзүүллээ 2021-06-30

ХААН Банк нээлттэй ХК болох төлөвлөгөөг хүргүүлэв 2021-06-30

Төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөг байхаар тооцжээ 2021-06-30

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав 2021-06-30

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”-д археологийн судалгаа эхэллээ 2021-06-30

“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 2021-06-30

Маргааш Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарманд засварын ажил хийнэ 2021-06-30

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан 2021-07-01

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал идээ, ундаа элбэг олдоно 2021-07-01