УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны Шатрын дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчид болон Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга энэ үеэр хэлэхдээ, дэлхий дахиныг хамарсан коронавируст халдварт цар тахлын улмаас спортын олон үйл ажиллагааг цуцлахад хүргэсэн. Гэвч ОХУ-д удахгүй Шатрын дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээн нь шатрын спорт дэлхийн хэмжээнд эргэн ирснийг харуулж байна.

Дэлхийн шатрын холбооноос анх удаа Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэй шатарчдын ангиллыг оруулж, эмэгтэйчүүдийн цомын аваргыг тодруулах гэж байгаа нь манай шатарчдад том боломж олгож байна. Иймээс сэтгэл зүй болон тэмцээний бэлтгэлээ сайн базааж, амжилт гаргахыг та бүхэнд хүсье. Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчийн хувьд тэмцээнд оролцох баг тамирчдад шаардлагатай зүйлээр дэмжихэд бэлэн байна гэлээ.

Шатрын дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 12-нд ОХУ-ын Сочи хотод эхлэх бөгөөд цомын аваргын төлөө 206 эрэгтэй, 103 эмэгтэй шатарчин өрсөлдөх юм байна.

Уг тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж, дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авсан Олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ, улсын сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Их мастер Д.Батсүрэн, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастерТ.Мөнхзул, урилгаар Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Мөнгөнтуул нар эх орноо төлөөлж оролцох юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов 2021-06-30

Аудитаар 112 байгууллагаас 106 байгууллага зөрчилгүй гарчээ 2021-06-30

Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөнө 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ 2021-06-30

Манай улсаас дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй шүүгч олимпын наадамд ажиллана. 2021-06-30

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, хүндэтгэл үзүүллээ 2021-06-30

ХААН Банк нээлттэй ХК болох төлөвлөгөөг хүргүүлэв 2021-06-30

Төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөг байхаар тооцжээ 2021-06-30

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав 2021-06-30