Сүүлийн 24 цагт 2485 тохиолдол нэмэгдэж, 17 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.07.01, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 8000 орчим шинжилгээнээс 2485 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 117.963 болж байна.
Мөн хугацаанд 17 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 580 боллоо.
Нас барсан иргэдийн тухайд:
- 41-50 настай 2 хүн, 12-15 хоног эмчлэгдсэн
- 51-59 настай 2 хүн, 10-13 хоног эмчлэгдсэн
- 60-70 настай 4 хүн, 7-13 хоног эмчлэгдсэн
- 80-аас дээш настай 7 хүн нас барлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.