Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.
Улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн болно гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.