Меркель Германы Канцлерын хувиар сүүлийн удаа Их Британид айлчилна.

Меркель Германы Канцлерын хувиар сүүлийн удаа Их Британид айлчилна.

Германы Канцлер Ангела Меркель баасан гарагт Их Британид сүүлчийн ажлын айлчлалаа хийж, Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзана гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлжээ.

Меркелийн хувьд энэхүү айлчлал нь 2005 оноос хойш Канцлерын албан тушаалыг хаших хугацаанд хийсэн 22 дахь удаагийн айлчлал болно. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Германы парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болох боловч одоогийн Канцлер Засгийн газрын тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Хоёр улсын удирдагчид Лондон, Берлин хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. “Меркелийг Канцлераар ажилласан 16 гаруй жилийн хугацаанд Их Британи, Германы харилцаа сэргэж, бэхжиж, шинэ эринд шилжиж ирсэн. Өнөөдөр бидний тохиролцох шинэ хамтарсан үйлдвэрүүд үеэс үед өвлөгдөн үлдэнэ” гэж Их Британийн Ерөнхий сайд удахгүй болох уулзалтын талаар тайлбар өгөхдөө мэдэгджээ.  

Меркель, Жонсон нар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр орны сайд нарын танхимын уулзалтыг жил бүр зохион байгуулахаар тохиролцох төлөвтэй байна.

Германы канцлер Их Британийн Засгийн газрын цахим хуралдаанд үг хэлнэ. Энэ нь 1997 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон үг хэлснээс хойш Их Британийн сайд нарын танхимд гадаад улсын удирдагч үг хэлсэн анхны тохиолдол болох юм.

Энэ удаагийн уулзалтаар коронавирусний илүү халдвартай “Дельта” хувилбар тархаж байгаатай холбогдуулан Их Британийн иргэдийг Европын орнуудад нэвтрүүлэхийг хориглох асуудлыг хөндөж магадгүйг айлчлалын өмнөх өдөр Германы Засгийн газар үгүйсгээгүй байна. Түүнчлэн Их Британиас Умард Ирландад хүнс нийлүүлэх талаар эцсийн тохиролцоонд хүрэх асуудлыг хөндөж магадгүй байна.

Германы Канцлер айлчлалынхаа үеэр мөн Их Британийн хатан хаан II Елизаветатай уулзана.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв 2021-07-01

Украины Засгийн газрын гишүүд шигшээ багийнхаа өмсгөлөөр жигдэрчээ. 2021-07-01

Kоронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй. 2021-07-01

Жозе Моуриньо Шөвгийн дөрөвт шалгарах багуудыг таалаа 2021-07-02

Меркель Германы Канцлерын хувиар сүүлийн удаа Их Британид айлчилна. 2021-07-02

Мексикийн тэрбумтан нурсан метроны шугамыг өөрийн мөнгөөр засна. 2021-07-02

Чехийн зүүн өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайрчээ 2021-07-02

АНУ, Их Британийн тусгай албад ОХУ-ыг дэлхий даяар хакерын халдлага явуулсан гэж буруутгажээ 2021-07-02

Канадын Британийн Колумб мужийн Литтон тосгон ойн түймэрт бүхэлдээ сүйджээ. 2021-07-02

“Johnson & Johnson” вакцин нь "Дельта" хувилбараас найдвартай хамгаалж байгааг мэдэгджээ 2021-07-02