Kоронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна.

Kоронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өөр вакцинуудыг хольж хэрэглэсний дараах үр нөлөөг хараахан судалж амжаагүй байгаа тул коронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна.

Энэ талаар ДЭМБ-ын дархлаажуулалтын газрын дарга Кейт О'Брайен лхагва гаргийн орой твиттер хуудсаар асуултад хариулах үеэрээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, ДЭМБ-д одоогоор зөвхөн Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцины эхний тунг хийлгэсний дараа Америкийн “Pfizer” компанийн вакцины тунг тариулсан тохиолдолд дархлаажуулалтад хоёр вакциныг хольж хэрэглэх боломжтой талаарх мэдээлэл байгаа аж.

ДЭМБ-д энэ тохиолдлоос өөр хоёр вакцин хольж хэрэглэсний дараа дархлааны хариу урвал үргэлжлэх эсэх, хэрэглэхэд аюулгүй эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна. "Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд үр дүнгийнх нь талаарх мэдээллүүд ирэх саруудад ирэх төлөвтэй байна. Одоохондоо бид хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна" гэж ДЭМБ-ын дархлаажуулалтын газрын дарга хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аялал жуулчлалын салбар 2023 оноос нааш бүрэн сэргэхгүй гэж таамаглаж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын арми дэлхийн хүчирхэг армиудын нэг болох ёстой 2021-07-01

Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгджээ. 2021-07-01

Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв 2021-07-01

Украины Засгийн газрын гишүүд шигшээ багийнхаа өмсгөлөөр жигдэрчээ. 2021-07-01

Kоронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй. 2021-07-01

Жозе Моуриньо Шөвгийн дөрөвт шалгарах багуудыг таалаа 2021-07-02

Меркель Германы Канцлерын хувиар сүүлийн удаа Их Британид айлчилна. 2021-07-02

Мексикийн тэрбумтан нурсан метроны шугамыг өөрийн мөнгөөр засна. 2021-07-02

Чехийн зүүн өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайрчээ 2021-07-02