Баяр наадмыг цуцалж, ирэх жил тэмдэглэхээр шийдвэрлэв

Баяр наадмыг цуцалж, ирэх жил тэмдэглэхээр шийдвэрлэв

Өнөө өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, баяр наадмыг хойшлуулах саналыг хэлэлцсэн бөгөөд Үндэсний баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулах шийдэлд хүрсэн байна.

Ингэхдээ баяр наадмын нээлтэд зориулж нэгэнт хийгдсэн видео контентыг баяр наадмын өдөр цацна. Харин наадам зориулж босгосон гэр хүрээг буулгах нь зүйтэй гэж үзжээ. 

Баяр наадмын үеэр 9 хоног амрахаар төлөвлөж байсан ч уг асуудлыг хэрхэн зохицуулахыг өнөөдрийн хуралдаанаар мөн эргэн хэлэлцэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.