Өрхийн эмнэлэг халдвартай иргэдэд 160 мянгын үйлчилгээ үзүүлнэ
УИХ-аар төсвийн тодотгол хийхээр болсон. Ингэхдээ 700 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт нэмж төсөвлөнө гэдгийг салбарын сайд нь мэдэгдээд байгаа юм. Тэр утгаараа өрхийн эмнэлэгт бүртгэгдэж байгаа нэг халдвартай иргэнд үйлчлэх, оношлох, зөвлөгөө мэдээлэл өгөх, тусламж үзүүлэх зардлыг 70 мянга байсныг 160 мянга болгож нэмэгдүүлсэн байна. Ийнхүү 160 мянган төгрөг болгохдоо Арбидол эмийн төсвийг багтаасан. Уг шийдвэр долдугаар сарын 1нээс хэрэгжиж эхлэх аж. Өрхийн эмнэлэгт гүйцэтгэлээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүнд байна. КОВИД-19 халдварын Дельта вирус тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд хилээ хаах, нислэгүүдээ хязгаарлах, тусгаарлалтын хугацааг сунгах, маскаа зүүх зэрэг арга хэмжээнүүдээ сэргээж байна. Япон руу 50 сорьц илгээсэн. Манайхан өөрсдөө ч хэд хэдэн онош тавиад байсныг Японоос ирүүлсэн хариу баталгаажууллаа. Япон руу илгээсэн 50 сорьцноос тавд нь Дельта хувилбар илэрсэн. Таван сорьцод Дельта хувилбар илэрсэн нь уг вирус тархсан гэсэн үг биш. Манай эрдэмтдийн гаргасан судалгаагаар бол халдвар авсан иргэдийн 88, 90 хувьд Альфа хувилбар байна гэдгийг тогтоосон.
Альфа хувилбар нь Ухайнь хотод тархсан хувилбарыг бодвол дөрөв дахин хурдан тархах чадвартай. Вакцины нөлөөллийг бууруулахгүй гэж үзэж байгаа.
Харин Дельта хувилбар нь тархалтын хурдаан 55 хувиар илүү мөн шинж тэмдгийн хувьд хурдан хүндрэх магадлалтай. Вакцины нөлөөг бууруулж байна гэж үзэж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.