Тусгай хамгаалалттай газруудад туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өгөв
Улсын тусгай хамгаалалтай газруудад тээврийн хэрэгсэл нийлүүлэх ажлын хүрээнд хоёр хүний суудалтай, дөрвөн дугуйт, таван ширхэг мотоциклыг БОАЖЯ, төслийн зохион байгуулагчдын төлөөлөлтэй хамтран хүлээн авлаа. Орчин үеийн эдгээр мотоциклийг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд нийлүүлж, Тусгай хамгаалалтын захиргаадад олгох юм. Тодруулбал, АНУ-д үйлдвэрлэсэн 2020 оны “Яамаха волверин Х2” маркийн туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийг Улсын тусгай хамгаалалтын газр-ын Отгонтэнгэр, Хан Хэнтий, Хангайн нурууны Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд нийлүүлэх юм. Ингэснээр Монгол орны бартаа саад ихтэй, дэд бүтэцгүй тусгай хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.