БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 711 хүн илэрчээ...
БНСУ-д сүүлийн24 цагийн хугацаанд “ковид19” халдварын тохиолдол дотоодоос 644 хүн хилийн чанадаас 67 хүн шинээр илэрчээ. Нас барсан 2 хүн Короно вирус халдварсан тохиолдол Нийт 160,795 хүн, нас барсан нийт 2028 хүн
Хотын бүсэд батлагдсан тохиолдол илэрсэн Сөүлд 301, Кёнгид 210 Инчонд 16 нийт 527 хүн бүртгэгдсэн байна.
Орон нутгаар авч үзвэл Кённамд 20, Гангвонд 7, Жонбукт 6, Тэгү 4, Кёнбукт 10, Чунбук 3, Пусан 20, Гванжу 6, Тэжон 18, Чүннам 10, Жоннам 3, Чэжү 5, Сэжун 4, Улсан 1 тус тус бүртгэгджээ.
Эхний вакцин хийлгэсэн нийт хүний тоо 15,347,214 болж, Хоёр дахь вакцин хийлгэсэн нийт 5,321,602 хүн тариулжээ. Сөрөг урвал нийт 95,378тохиолдол болжээ. 95,378 тохиолдлын 90,622 нь вакцин хийлгэсний дараа булчин өвдөх, толгой өвдөх, халуурах, даарах, дотор муухайрах нийтлэг тохиолдол байв. 434 нь харшлын таталт өгөх 3,948 ноцтой сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Нас барсан 2 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Нийт нас барсан 374 хүн
Эх сурвалж : Chosun biz
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.