Кубад Оросын 150 гаруй жуулчныг тусгаарлажээ.

Кубад Оросын 150 гаруй жуулчныг тусгаарлажээ.

Оросын 150 гаруй жуулчин Куба руу нисэх үедээ COVID-19-ийн халдвар авсан нь батлагдаж, зочид буудалдаа PCR шинжилгээний хариугаа хүлээж байгаа гэнэ.

Энэ талаар Куба дахь Оросын Ерөнхий консул Нана Мгеладзе мэдэгджээ. “Гурван удаагийн нислэгээр зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 2-нд ирсэн жуулчид, нислэгийн багийнхнаас 150 гаруй хүний тест эерэг гарсан” гэж Ерөнхий консул Нана Мгеладзе мэдэгдсэн байна.

Куба дахь Оросын Элчин сайд Андрей Гуськов тус улсын Аялал жуулчлалын сайд Хуан Карлос Гарсиятай уулзаж, амралтын газруудад тусгаарлалтад орсон Оросын жуулчдын асуудлаар ярилцжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.