БНСУ : Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэний жолооны үнэмлэхийг түдгэлзүүлэн хилийн хориг тавьж, хувийн мэдээлийг ил болгоно...
БНСУ -ын Эмэгтэйчүүдийн хорооноос эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хүүхдийн тэтгэлэг, дэмжлэгт зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бөгөөд Засгийн газар энэхүү шинэ хуулийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Цаашид хүүхдийнхээ тэтгэмжийг санаатайгаар өгөхгүй байх нь жолооны үнэмлэхийг түдгэлзүүлэх, хилээр гарахыг нь хориглох мөн нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил зарлах шийдвэр гаргахаар болжээ. Энэхүү хуулийг 7-р сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хэрэв хүүхдийн тэтгэмж өгөхгүй байсаар шүүхээс цагдан хорих захирамж авсан ч хүүхдийн мөнгийг өгөөгүй байхын бол зарчмын дагуу дээрх арга хэмжээ авах нээ.
Хэрвээ жолооны үнэмлэх нь шууд амьжиргаатай холбоотой бол хүүхдийн тэтгэмжийг шүүн хэлэлцэх хурлаар хэлэлцүүлснээр жолооны үнэмлэхийн хүлээн зөвшөөрөх юм байна.
Хүүхдийн тэтгэмжийн өр нь 50 сая вон ба түүнээс дээш буюу 30 сая вон, мөн гадаадад зочлох тоо 3 ба түүнээс дээш, эсвэл гадаадад байх хоногийн тоо 6 сар ба түүнээс дээш бол хүүхдийн тэтгэмж төлөгчдөд хилээр гарахад хориглох хүсэлтүүд хамаарна.
Эх сурвалж : 여성신문
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.