Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан.

Тэгвэл 2021 оны долоодугаар сарын 04-ний өдрөөс нисэх буудлаас Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу тээвэрлэх нэг хүний тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Учир нь Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орж, шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.