Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрчээ.

Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрчээ.

 Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх түр хороо ЭМЯ-тай тохиролцоонд хүрч, салбарын нэмэлт хэлэлцээрийг өчигдөр байгууллаа.

Энэ үеэр эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах талаар зөвшилцөлд хүрч цаашид хамтран ажиллаж даруй шийдэхээр болсон байна. Түүнчлэн Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул улаан, ногоон бүсээр ялгаварлахгүй цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрч, талууд хэлэлцээрт гарын үзэг зуржээ. 

 

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа. Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусганаа. Бид нэг салбарынхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалингийн төсвийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах эсэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороо , УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо УИХ болон Засгийн газар шийдэх аж.

Ташрамд дурдахад, эмч, ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж эрүүл мэндийн салбарынхан улс орон даяар тэмцэл хөдөлгөөн өрнүүлж 8 өдөр үргэлжилж, шаардлагын хариугаа нэхэж төв талбай дээр гурав дахь өдрөө суулт хийж буй юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2021-07-07

Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ 2021-07-07

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2021-07-07

Шинээр ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг 7-р сарын 31-ний өдрийг дуустал онлайнаар авна. 2021-07-07

Японы баруун нутагт 140 мянга орчим хүн нүүх зөвлөмж авчээ. 2021-07-07

Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрчээ. 2021-07-07

Туркт “Дельта+” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдэв. 2021-07-07

СБД: Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байна. 2021-07-07

“Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад мандат болон хувцас хэрэгсэл гардууллаа 2021-07-07

Өмнөговь аймаг PCR-ийн шинжилгээг үнэ тѳлбѳргүй болгожээ. 2021-07-07

Анхаарал, санамсаргүй байдлаас усанд эндэх, осолдох тохиолдол их байна 2021-07-07