Орост зорчигч тээврийн онгоц осолдож 28 хүн амиа алджээ.
Камчаткийн хязгаарын захирагч Владимир Солодов Ан-26 онгоцны сүйрлийн дараа гурав хоногийн гашуудал зарлажээ.
Ан-26 онгоц энэ сарын 6-нд холбоо тасарсан билээ. Петропавловскаас Камчаткийн хязгаар руу нисэж байсан онгоцонд 22 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан юм. Урьдчилсан мэдээллээр тэд бүгд амиа алджээ.
Агаарын хөлгийн ослын мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаарын таагүй нөхцөл байдал, техникийн гэмтэл, нисгэгчийн алдаа гэсэн гурван хувилбараар шалгаж байгаа аж.
Камчаткийн хязгаарын нутаг дэвсгэрт гурван өдрийн гашуудал зарлаж, ОХУ-ын болон Камчаткийн хязгаарын далбааг бөхийлгөжээ.
Мөн телевиз, радиог цэнгээнт нэвтрүүлэг цацахыг хориглож, хөгжөөн цэнгээний үйл ажиллагааг хориглосон байна.
Ан-26 онгоцны сүйрлээр амиа алдсан хүмүүсийн цогцсыг олж, уснаас гаргаж эхэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.