Ирэх наймдугаар сард коронавирусний тархалт багасвал зарим аймгийн наадмыг хийнэ гэв

Ирэх наймдугаар сард коронавирусний тархалт багасвал зарим аймгийн наадмыг хийнэ гэв

Сүхбаатарын талбай дээр өчигдөр уяачид, бөхчүүд, харваачид “Монгол наадам тасрах ёсгүй” уриатайгаар тайван жагсаал өрнүүлсэн юм.

Мөн Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллүүдийг Нийслэлийн Засаг даргын орлогч, инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хүлээн авч уулзжээ.

Уг уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр "Удирдлагын багийн зүгээс Монголын морин спорт уяачдын тавьсан шаардлагыг авч хэлэлцээд наймдугаар сар гарсны дараагаар аймгуудад коронавирусний халдвар буурсан тохиолдолд тухайн үед нь шийдвэр гаргаж зарим аймагт бүсийн уралдаануудыг зохион байгуулах ажлыг шийдвэрлэнэ. Удирдлагын баг гэдэгт нь Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд багтаж байгаа” гэжээ.

Ийнхүү энэ баяр наадмын өдрүүдэд наадам болохгүй ч, халдварын тохиолдол наймдугаар сард буурсан тохиолдолд зарим аймагт бүсийн уралдааныг зохион байгуулах магадлал өндөр байгаа аж. Гэхдээ дахин сануулахад, уг шийдвэрийг Засгийн газар тухай бүрт нь хуралдаж шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан өнөөдөр ямар ч тохиолдолд зөн билэгтээ найд 2021-07-09

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын 24 цэг ажиллана 2021-07-09

Токио хотноо болох олимпын наадмын нээлт, хаалтын ёслол үзэгчидгүй болно. 2021-07-09

Нөөцийн мах бэлтгэх хүсэлтийг авч эхэллээ 2021-07-09

Б.Ууганбат: Орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-07-09

Ирэх наймдугаар сард коронавирусний тархалт багасвал зарим аймгийн наадмыг хийнэ гэв 2021-07-09

Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км-ыг 10-15-нд бүрэн нээнэ 2021-07-09

МАН-ын шинэ даргыг өнөөдөр бүртгэнэ 2021-07-09

Наадмын өдрүүдийн хот хоорондын зорчигч тээврийн хуваарь 2021-07-09

Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ. 2021-07-09

Коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдэв. 2021-07-09