Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ.

Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ.

Хөвсгөл аймгийн Онцгой комисс улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. 

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлнэ. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлнэ. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлэх гэнэ. Иргэдээс авч буй түргэвчилсэн оношлуурын шинжилгээний төлбөр 25000 төгрөг бөгөөд үнэгүй болгох боломжгүй гэдгийг шуурхай штабын дарга М.Хуягбаатар хэлж байлаа.  

Тодруулбал, иргэдээс авсан шинжилгээний оношлуурын төлбөрөөр дараагийн оношлуурыг авах, ойрын хавьтлын иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авах зэрэгт зарцуулж байгаа гэнэ. Мөн Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу  5-аас дээш насны хүүхдүүдээс түүвэрчилсэн байдлаар шинжилгээ авах ажээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Ууганбат: Орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-07-09

Ирэх наймдугаар сард коронавирусний тархалт багасвал зарим аймгийн наадмыг хийнэ гэв 2021-07-09

Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км-ыг 10-15-нд бүрэн нээнэ 2021-07-09

МАН-ын шинэ даргыг өнөөдөр бүртгэнэ 2021-07-09

Наадмын өдрүүдийн хот хоорондын зорчигч тээврийн хуваарь 2021-07-09

Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ. 2021-07-09

Коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдэв. 2021-07-09

"Дээлтэй Монгол Challenge" уралдааныг зарлалаа 2021-07-09

"Хөшигийн хөндийн хурдны замд 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно. Хурдыг камераар хянадаг" 2021-07-09

Биллиард болон баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээжээ 2021-07-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдад амжилт хүслээ 2021-07-09