Халдварын 1246 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1246 тохиолдол улсын хэмжээнд нэмж бүртгэгджээ.
Тодруулбал, Улаанбаатарт 609, орон нутагт 636, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо 699 болж байна.
Сүүлийн 24 цагт 3,540 хүн эдгэрч, эрүүл болжээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл,
- Хөнгөн - 8195
- Хүндэвтэр - 3303
- Хүнд - 1169
- Маш хүнд - 221 хүн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.