ДЭМБ-ын тусгай баг Монголд ирж, 40 хоног ажиллахаар болжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр орой (2021.07.12) УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.
Шадар сайд С.Амарсайханы танилцуулснаар ирэх долоо хоногоос Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний баг Монголд ирж, Эрүүл мэндийн яаманд 40 хоногийн хугацаатай ажиллахаар болжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Халдвар тархах нууц үеийн хугацаа бий. Тэгэхээр одоохондоо асуудал гараагүй байна. Орон нутгийн хүнд хүн болон өвчлөлийн тоо нийслэлтэй адилхан буурч байгаа" гэсэн мэдээлэл өгсөн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөдөө орон нутагт явж байгаа хөдөлгөөнийг хяналтдаа байлгаж, заавар зөвлөгөөгөө авахгүй бол хотод халдварын тоо буурч, хөдөө орон нутагт ихсэх вий, одон медалийн дараа гарсан шиг асуудал гарах вий. Асуудлыг тооцож, орон нутгийн удирдлагуудтайгаа холбоотойгоо ажиллаарай" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.