Монголд Дельта вирус бүртгэгдсэн ч хумьж чадсан гэлээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулбал буурч байгааг мэдээлэв. Хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийн тоо буурч, дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах тохиолдол ихэсжээ.
Манай улсын нийт хүн амын 4.3 хувь нь халдварт өртөөд байгаа аж.
Монгол Улсад Дельта вирус бүртгэгдсэн ч тавдугаар сард хумьж чадсан гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мөн “Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Авлигыг бууруулна гэдэг ч тодорхой зорилт байгаагүй. Монгол Улсын хувьд авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 111-р байранд жагсаж байна. Үүнийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо руу буюу 100-аас доош байранд оруулах зорилт дэвшүүлээд байна. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж байна. 15 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Энэ зундаа багтааж, авлигыг бууруулах хууль, эрх зүйн орчныг сайжруулна гэх мэт ажлыг хийнэ. Авлигын гэмт хэрэг үүсгэж буй хөрс суурьтай тэмцэнэ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.