Гурван саяын 5 азтан тодров.
НӨАТ-ын урамшууллын 6 дугаар сарын ээлжит сугалааны тохирол өчигдөр боллоо. Өнгөрсөн сард нийт 50,557,246 баримт хэвлэгдсэнээс 32,038,077 баримт бүртгэгджээ.
Үндсэн сугалааны дугаарт 37368340 тоо таарсан ба сугалаагаар
- 30 мянган төгрөгийн азтан –28.843
- 100 мянган төгрөгийн азтан –2886
- 500 мянган төгрөгийн азтан – 279
- 1,5 сая төгрөгийн азтан – 24
- 3 сая төгрөгийн азтан – 5 тус тус тодорлоо.
Харин супер шагналын дугаарт 97991257 тоо таарсан ч 20 САЯ төгрөгийн азтан тодорсонгүй.
Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын энэ оны II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгодог болсон. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон. Энэ оны эхний улиралд 1, 023, 235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.