Эхоны эмчээс сайд болсон Энкэ төсвийн мөнгөнөөс 1,3 тэрбумыг уйлуулжээ

Эхоны эмчээс сайд болсон Энкэ төсвийн мөнгөнөөс 1,3 тэрбумыг уйлуулжээ

Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүн үхэж байхад ч хэлгүй Королягийн царай гаргадаг Эрүүл мэндийн сайд чинь шүлсний оношлуураар цөм хийсэн байна шүү. Өнөө маргаашгүй ДЭМБ-ынхан ирж манай халдварыг барина ухааны юм яриад байсан ичдэггүй улаан даавуу чинь ДЭМБ зөвшөөрөөгүй Jionstar тестнээс 200 000 ширхэгийг 480 000 ам.доллар буюу 1,3 тэрбум гаруй төгрөгөөр худалдаад авчихсан байна шүү дээ. Тодруулбал гуравдугаар сарын 25-нд энэ мөнгийг Хятад руу шилжүүлчихээд дөрөвдүгээр сарын 14-нд энэ мөнгөө ЭМЯ-ны төгрөгийн данснаас долларын данс руу энэ мөнгөө нөхөж шилжүүлсэн байгаа юм. Одоо ДЭМБ-ынхан ирээд харахаар бид үнэн дурак харагдах нь энэ оношлуураас болж. Яам нь өөрөө хулхи оношлуур худалдаад авчихсныг мэдвэл ковидын үеийн дэлхийн хамгийн тэнэг үндэстнээр цоллуулдаг юм байгаа биз дээ, ганц мулгуу, сувдаг сэтгэлтэй Энкэгээс болж.

Харахад таг хөлдүү царайлсан энэ манараа гарын балгаар улс даяараа хуурамч шүлсний оношлуурт тархидуулж сууна. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд тараасныг эрхбиш бичиг үсэг тайлагдсан эмчийн цагаан нөмрөгтэй боловсролтой юм болохоор нөгөөдүүл нь хэрэглэхгүй буцааж. Өөрийнх нь анхны гаргасан тушаал дээр "Антиген нь 97-99 хувь биш бол үр дүнгүй гэж үзнэ" гэсэн агуулга бүхий заалт байсан ч энэ шүлсний оношлуураа шахахын тулд анхны тушаалдаа засвар хийсэн байгаа юм. Эмч нар сийрэг толгойтой болохоор анхны тушаалыг нь хадгалж авсан байсныг та нар харж байна. Орондоо хууль засна гэдэг шиг орондоо тушаал засдаг дураараа Энкэ байна, энэ чинь.

Гэснээс монгол улсад шүлсний оношлуур баталгаатай нь байгаа нөхөд минь. Монгол улсад шүлсээр КОВИД – 19 вирусийн халдварыг оношлох 2 төрлийн оношлуур нийлүүлэгдсэн байна.

  • Шүлсний PCR шинжилгээний оношлуур. Үүнийг АШУҮИС-ийн эрдэмтэд нэвтрүүлсэн. Энэ нь өнөөх Энкэгийн анхны тушаалд байсан 97-оос дээш чанарыг үзүүлдэг төгс хувилбар.
  • Шүлсний түргэвчилсэн оношлуур. Энэ нь өнөөх шахааны хулхи Joinstar.

ЭМЯ-ны дэргэдэх Лабораторийн мэргэжилийн салбар зөвлөл уг оношлуурыг оношлогооны ач холбогдол муутай, хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг зөвлөлийн нь 10 орчим гишүүнтэй зөвлөл юм. Тэнд хамгийн ухаантайнууд суух нь тодорхой.

Мөн ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлийн дэргэдэх Биобэлдмэл оношлуурын зөвлөл уг оношлуурыг чанарын шаардлага хангахгүй, ковид-19-ийн оношлогоонд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг олонхийн саналаар гаргасан байдаг. Ингээд байхад л Joinstar монголоор нэг аялчихлаа.

Нөгөө хэдэн мянган тестээ хөдөө орон нутгийн эмнэлгүүд рүү үнэгүй тараасан нь зүсээ хувилган Улаанбаатарт орж ирээд аптекуудад 14-18 мянган төгрөгөөр зарагдаж байна. Өнөөдөр Улаанбаатарчууд ирж байна. Ажилдаа орох гээд хамраа хамгаалж шүлсний оношлуур хамгийн түрүүн ашиглана. Үр дүнгүй буруу зааж байгаа талаарх сэтгэгдэл яамных нь пэйж хуудсаар зогсохгүй дүүрэн байхад УОК, ЭМЯ яагаад энэ хэнд ч хэрэггүй хогийг зах зээлээс татаж устгахгүй байгаа юм бол? Устгалаа гэхэд улсын төсвөөс гарсан мөнгийг нь Энкэ болон түүний нөхөд төлөх үү? Хэн хариуцах вэ?

Дээр нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ирэх долоо хоногт хуурамч оношлууртай дайтахаар гарах гэж буйгаа ил тод зарласан. 

Эрүүл мэндийн яам дотроо үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Авах юм нь энэ балиар заваан шүлсний оношлуурыг эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлсэн ч сайд бол сайд ш дээ. Энэ яамны сүүлийн хоёр залуу сайд ер нь яачихсан улс юм. Зүгээр л уйлдаггүй төсвийн мөнгийг эхэлж гаргачихаад уйлаад эхлэхээр нь булхайгаа дарах гэж нүднээс далд сэлэм эргүүлж байдаг шүү. Хүн ичмээр булхайтай юм хийж байна даа, энэ яамны сайд чинь. Ковидын эсрэг улс орон даяараа сөхөрчих шахаж байхад энэ мэт зовлон дээр зоолж таргалж байгаа хүн-нохойнуудыг яах вэ таминь ээ. Үргэлжлэл бий ...

 

Эх сурвалж : FACT NEWS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.